1 Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой.
2 Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг.
3 Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.
4 Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.
5 Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь—
6 Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа “Та нар энэ ууланд их удаан суулаа.