Дэд Хууль 1:10-16 АБ2004

10 Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.

11 Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай.

12 Харин би ганцаараа та нарын ачаа, хүнд дарамт, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ?

13 Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын тэргүүнээр томилъё” гэсэнд

14 “Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан.

15 Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.

16 Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж “Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү.