Дэд Хууль 1:3-9 АБ2004

3 Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.

4 Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.

5 Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь—

6 Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа “Та нар энэ ууланд их удаан суулаа.

7 Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа.

8 Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэсэн.

9 Би тэр үед та нарт хандан “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй.