1 Дэлхий дээр та нар амьдран суух хугацаандаа өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭН чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт даган биелүүлэх ёстой зарлиг, хууль тогтоол энэ байна.
2 Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга.
3 Та нар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хугалж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээс тэдний нэрийг арчин зайлуул.
4 Та нар ЭЗЭН Бурхандаа ингэж хандаж болохгүй.
5 Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.