Дэд Хууль 12:18-24 АБ2004

18 Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.

19 Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.

20 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж “Би мах идье” гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно.

21 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

22 Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно.

23 Харин чи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй.

24 Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.