Дэд Хууль 12:25-31 АБ2004

25 Чи цусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно.

26 Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.

27 Чи шатаалт тахил өргөхдөө мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Тахилуудыг өргөхдөө цусыг нь ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь идэх ёстой.

28 Миний чамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.

29 Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед

30 чи болгоомжтой байж, чиний өмнө тэд устгагдсаны дараа өөрөө тэдэнд бүү урхидуул. Мөн тэдний бурхдыг сураглаж “Тэдгээр үндэстэн бурхаддаа хэрхэн зарагдаж байсан бэ? Би ч мөн тэгье’’ гэж бүү хэл.

31 ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.