Дэд Хууль 12:8-14 АБ2004

8 Өнөөдөр энд бидний үйлдэж байгааг хийж болохгүй. Учир нь энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв гэж үзсэнээ үйлдэж байна.

9 Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд хүрэх арай болоогүй байна.

10 Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно.

11 Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,

12 та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.

13 Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай.

14 Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.