1 Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж,
2 “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая’’ гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн
3 чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.
4 Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч,