Дэд Хууль 13:11-17 АБ2004

11 Тэгвэл бүх Израиль түүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм муу юм та нарын дунд хийж чадахгүй.

12 Чиний Бурхан ЭЗЭНээс чамайг амьдруулахаар чамд өгч буй аль нэгэн хотод,

13 та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, “Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,

14 чи түүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал

15 чи тэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохин, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр.

16 Бас тэндээс булааж авсан бүх зүйлээ хотын төв талбайд цуглуулан хураагаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ шатааж, ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болго. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч босохгүй.

17 Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно.