Дэд Хууль 13:2-8 АБ2004

2 “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая’’ гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн

3 чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.

4 Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч,

5 харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.

6 Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, “Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад,

7 чиний эргэн тойронд байгаа чамд ойр юмуу хол, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдад бүгдээрээ очиж зарагдацгаая” гэсэн ч

8 чи түүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.