1 Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.
2 Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.
3 Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.
4 Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,
5 буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.