Дэд Хууль 16:1-6 АБ2004

1 Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэ. Учир нь ЭЗЭН Бурхан чинь Абиб сард чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан юм.

2 ЭЗЭНий Өөрийнхөө нэрийг тавихаар сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг үхэр, хониор өргө.

3 Чи Египет нутгаас яаруу гарсан тул түүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Долоо хоногийн турш түүнийг исгээгүй талх буюу зовлонгийн талхтай ид. Ийнхүү үйлдсэнээр чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно.

4 Чиний газар нутагт долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү олдог. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас шөнө өнгөрч өглөө болтол юу ч бүү үлдэг.

5 Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй.

6 Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт Египетээс чиний гарч явсан тэр цагт буюу нар шингэх үед үдшээр чи Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг өргө.