Дэд Хууль 16:4-10 АБ2004

4 Чиний газар нутагт долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү олдог. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас шөнө өнгөрч өглөө болтол юу ч бүү үлдэг.

5 Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй.

6 Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт Египетээс чиний гарч явсан тэр цагт буюу нар шингэх үед үдшээр чи Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг өргө.

7 Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт тэр махыг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буц.

8 Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэн, долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханыхаа өмнө ариун чуулган чуулж, тэр өдрөө ямар ч ажил бүү хий.

9 Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол.

10 ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.