Дэд Хууль 16:8-14 АБ2004

8 Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэн, долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханыхаа өмнө ариун чуулган чуулж, тэр өдрөө ямар ч ажил бүү хий.

9 Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол.

10 ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.

11 ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.

12 Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг чанд сахигтун.

13 Та нар үтрэмээсээ болон усан үзэм шахах торхноосоо хурааж цуглуулж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ.

14 Тэр баяраар чи болон чиний хөвгүүд, охид, зарц, шивэгчид, танай хотод оршин суудаг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө хөөрөн баярла.