Дэд Хууль 17:1-7 АБ2004

1 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.

2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй хэн нэгэн хүн Түүний гэрээг зөрчин, ЭЗЭН Бурханы чинь өмнө муу үйл хийж,

3 миний тушаасны эсрэг өөр бурхдад очиж, зарагдан тэдэнд, эсвэл нар, сар, тэнгэрийн алив эрхэст мөргөвөөс

4 энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон бол сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал

5 чи тийм бузар муу хэрэг хийсэн тэр эрийг, эсвэл тэр эмийг хотын дааман хаалга уруу аваачиж, чулуу чулуудаж ал.

6 Алуулах хүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал.

7 Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.