Дэд Хууль 17:8-14 АБ2004

8 Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,

9 Леви овгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана.

10 Чи ЭЗЭНий сонгон авах газраас тэдний чамд өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар.

11 Тэдний чамд зааж өгөх хуулийн зүйл анги, тэдний чамд хэлж өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Тэдний чамд хэлсэн үгээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.

12 ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул.

13 Тэгвэл бүх хүмүүс түүнийг сонсож, айгаад дахин тийм давлиун явдал гарахгүй.

14 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл