Дэд Хууль 18:1-7 АБ2004

1 Левийн тахилч нар буюу Левийн бүх овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд галаар өргөх тахил болон Түүний хувиас идэх болно.

2 Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө тэдний өв байх юм.

3 Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.

4 Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.

5 ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.

6 Израилийн бүх газар нутаг дээрх аль нэгэн хотод амьдран суудаг Леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт чин сэтгэлээрээ хүрч ирвэл

7 тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.