Дэд Хууль 19:14-20 АБ2004

14 ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвгөд дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.

15 Ямар нэгэн гэм буруу, эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрч тэмцэж чадахгүй. Харин хоёр юм уу, гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.

16 Хэрэв хүнийг хэрэгтэн хэмээн буруутгахаар хуурамч гэрч гарч ирвэл,

17 маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилч нар, шүүгчдийн өмнө зогсоно.

18 Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгаад, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлэг өгсөн нь батлагдвал

19 ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь эргүүлэн оноогтун. Та нар өөрсдийнхөө дундаас бузар мууг ийнхүү зайлуул.

20 Тэгвэл бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно.