17 маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилч нар, шүүгчдийн өмнө зогсоно.
18 Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгаад, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлэг өгсөн нь батлагдвал
19 ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь эргүүлэн оноогтун. Та нар өөрсдийнхөө дундаас бузар мууг ийнхүү зайлуул.
20 Тэгвэл бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно.
21 Иймээс өршөөнгүй харцаар бүү хар. Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.