Дэд Хууль 19:3-9 АБ2004

3 Чи өөртөө зориулан замууд засаж ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр хэн нэгэн алуурчин тийшээ зугтан очиг.

4 Тийшээ зугтаан очиж амьдарч болох алуурчны хэрэг нь ийм байх юм. Тэр хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд

5 (тухайлбал хэн нэгэн хүн хөрштэйгээ хамт мод огтлохоор ойд очиж, гартаа барьсан сүхээр мод цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, тэр нь үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтаан очиж, амьдарч болно.

6 Эс тэгвээс хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор алаагүй тэр хүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн, хөөх зам нь урт байвал түүнийг гүйцэн очоод, ална.

7 Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна.

8 ЭЗЭН Бурхан чинь чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, өвөг дээдэст чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл,

9 бас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд миний өнөөдөр чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурван хотоос гадна өөр гурван хотыг нэмж ав.