Дэд Хууль 19:6-12 АБ2004

6 Эс тэгвээс хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор алаагүй тэр хүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн, хөөх зам нь урт байвал түүнийг гүйцэн очоод, ална.

7 Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна.

8 ЭЗЭН Бурхан чинь чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, өвөг дээдэст чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл,

9 бас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд миний өнөөдөр чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурван хотоос гадна өөр гурван хотыг нэмж ав.

10 ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг бүү урсга. Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй.

11 Харин хэн нэгэн хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран цохисноор нөгөө хүн үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол

12 тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад, цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг ална.