1 Тэгээд бид буцаж, ЭЗЭНий надад айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан.
2 ЭЗЭН надад айлдахдаа
3 “Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ.
4 Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай!
5 Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ.