Дэд Хууль 2:21-27 АБ2004

21 Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ.

22 Энэ нь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан.

23 Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).

24 Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл.

25 Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно” гэсэн.

26 Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ

27 “Намайг газар нутгаараа нэвтрүүлээч. Би зөвхөн гол замаар явах бөгөөд баруун зүүн тийш хазайхгүй.