Дэд Хууль 2:3-9 АБ2004

3 “Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ.

4 Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай!

5 Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ.

6 Та нар тэднээс хоол хүнс мөнгөөрөө худалдан авч ид, бас тэднээс усаа мөнгөөрөө авч уу.

7 Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.

8 Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийг орхин гараад Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа.

9 Тэгэхэд ЭЗЭН надад “Моабчуудыг бүү зовоо, тэднийг дайнд бүү өдөө. Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би Арыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.