Дэд Хууль 2:30-36 АБ2004

30 Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.

31 ЭЗЭН надад хандан “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав” гэж айлдсан билээ.

32 Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.

33 Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив.

34 Тэр цагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй.

35 Бид зөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа.

36 Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.