Дэд Хууль 20:1-6 АБ2004

1 Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.

2 Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоод, ард түмэнд хандан хэлнэ.

3 Тэрээр тэдэнд хандан “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд. Та нар тэднээс бүү ай, бүү уймар, бүү чичир!

4 Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл.

5 Түшмэд ард олонд хандан “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий.

6 Усан үзмийн цэцэрлэг байгуулаад, үр жимсийг нь амсаагүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж үр жимсийг нь өөр хүн идэх вий.