1 ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүний хүүр хээр талд хэвтэж байх нь олдоод, хэнд алагдсан нь мэдэгдэхгүй байвал
2 танай ахмадууд, шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж.
3 Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.
4 Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг урсгал ус бүхий хагалаагүй, тариалаагүй атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгина.