Дэд Хууль 22:1-7 АБ2004

1 Хэрэв чи ах дүүгийн чинь үхэр, хонь төөрч явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ заавал буцаан хүргэж өг.

2 Хэрвээ ах дүү чинь чамаас хол, эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг.

3 Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.

4 Ах дүүгийн чинь илжиг, эсвэл үхэр замд унасан байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь заавал тусал.

5 Эмэгтэй нь эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.

6 Хэрэв явах замд чинь модон дээр, эсвэл газарт ангаахай юм уу өндөгтэй үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав!

7 Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.