1 Төмсгөө няцлуулсан юм уу, бэлэг эрхтнээ огтлуулсан хэн ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.
2 Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч гэсэн, түүний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.
3 Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй.
4 Учир нь тэд чамайг Египетээс гарахад замд чинь талх ус барин та нарыг угтаагүй, мөн чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.
5 Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.
6 Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.