21 Чи ЭЗЭН Бурхандаа амласан бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.
22 Хэрэв чи амлаагүй бол нүгэлгүй байхсан.
23 Чи амаараа хэлсэн зүйлээ ЭЗЭН Бурхандаа сайн дураараа тангарагласан шигээ хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхдээ анхаар.
24 Чи хөршийнхөө усан үзмийн цэцэрлэгт орохдоо, усан үзмээс нь дураараа, цадтал идэж болно. Харин сагсандаа нэгийг ч бүү хий.
25 Чи хөршийнхөө тариан талбайд орохдоо тариан түрүүг гараараа шувтран авч болно. Харин хөршийнхөө тарианд хадуураа бүү хүргэ.