5 Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.
6 Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.
7 Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд бол чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Яагаад гэвэл та нар тэдний газар нутаг дээр харийн хүмүүс болж байсан.
8 Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.
9 Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа бузар зүйлээс сэргийл.
10 Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй.
11 Харин үдэш болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.