8 Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.
9 Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа бузар зүйлээс сэргийл.
10 Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй.
11 Харин үдэш болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.
12 Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээгээ очиж болно.
13 Чиний багаж зэвсгүүдийн дунд хүрз байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, эргээд ялгадсаа бул.
14 ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.