1 Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа байвал салалтын гэрчилгээг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.
2 Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж,
3 хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж салалтын гэрчилгээ бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юм уу, эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл
4 тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутаг дээр чи нүгэл бүү авчир.