Дэд Хууль 24:4-10 АБ2004

4 тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутаг дээр чи нүгэл бүү авчир.

5 Саяхан гэрлэсэн хүнийг цэрэгт бүү явуул. Аливаа албанд бүү тат. Тэрээр нэг жил гэртээ чөлөөтэй сууж, авсан эхнэртээ аз жаргал өгөх ёстой.

6 Хэн ч гар тээрмийг, эсвэл тээрмийн бул чулууг бүү барьцаанд ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.

7 Хэрэв хэн нэгэн нь ах дүү болох Израилийн хөвгүүдээс нэг хүнийг хулгайлж, түүнийгээ боолчлох юм уу, худалдсан нь мэдэгдвэл тэр хулгайчийг ал. Та нар өөрсдийнхөө дотроос тийнхүү бузар мууг арилган зайлуул.

8 Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжилж, тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.

9 Та нарыг Египетээс гарч ирэх замд ЭЗЭН Бурхан чинь Мириамыг яасныг санагтун.

10 Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор.