1 Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.
2 Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна.
3 Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.
4 Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.