12 чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.
13 Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий.
14 Чи гэртээ том, жижиг зөрүүтэй хэмжүүр байлгаж болохгүй.
15 Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана.
16 Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17 Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.
18 Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.