Дэд Хууль 25:2-8 АБ2004

2 Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна.

3 Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.

4 Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.

5 Ах дүүс цугтаа амьдарч байгаад тэдний нэг нь хөвгүүнгүй нас барвал, түүний эхнэр нь гэр бүлийнхээ хүрээнээс гарч, гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Түүний нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.

6 Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.

7 Харин хэрэв хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.

8 Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл