Дэд Хууль 25:6-12 АБ2004

6 Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.

7 Харин хэрэв хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.

8 Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл

9 түүний ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.

10 Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.

11 Хэрвээ хоёр хүн бие биетэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал

12 чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.