Дэд Хууль 26:1-7 АБ2004

1 Чи ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн суухдаа

2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,

3 тэнд байх тахилч уруу хүрч очоод, “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний өвөг дээдэст тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд хэлье” гэж хэл.

4 Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

6 Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.

7 Тэгээд бид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд,