21 “Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
22 “Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ, эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
23 “Хадам эхтэйгээ унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
24 “Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
25 “Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
26 “Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.