6 Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө.
7 Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж уун, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.
8 Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9 Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан—Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо.
10 Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.
11 Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан—
12 Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,