Дэд Хууль 28:64-68 АБ2004

64 ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.

65 Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.

66 Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн, амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.

67 Зүрхний айдас, үзсэн харсан зүйлээсээ болоод чи өглөө нь “Орой болоосой”, орой нь “Ээ, өглөө болоосой” гэх болно.

68 Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.