Дэд Хууль 29:1-7 АБ2004

1 Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.

2 Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хэлсэн нь—Египетийн нутагт Фараонд болон түүний бүх түшмэдэд, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.

3 Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.

4 Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.

5 Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Та нарын өмссөн хувцас чинь элэгдээгүй, хөлийн чинь гутал ч урагдаагүй билээ.

6 Би бол чиний Бурхан ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, хатуу ундаа ч уулгаагүй.

7 Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.