Дэд Хууль 30:1-6 АБ2004

1 Чиний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

2 чи болон чиний хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруугаа эргэж, өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас

3 ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөн, чамайг тараан цацсан бүх улс үндэстнүүдийн дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.

4 Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.

5 Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг өвөг дээдсийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирж, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргааж, өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно.

6 ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.