Дэд Хууль 30:13-19 АБ2004

13 Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

14 Харин үг нь чамд тун ойрхон, чиний аманд, чиний зүрхэнд байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.

15 Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тавьлаа.

16 Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, хууль тогтоолыг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьдран, өнөр өтгөн болж, ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө.

17 Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан, өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал

18 та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй.

19 Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,