Дэд Хууль 30:7-13 АБ2004

7 ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана.

8 Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.

9 Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг аливаа ажил үйлсийг тэтгэн, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний өвөг дээдэст баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.

10 Учир нь та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэх юм.

11 Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш,

12 тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

13 Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.