Дэд Хууль 31:20-26 АБ2004

20 Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.

21 Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.

22 Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.

23 Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж—Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.

24 Мосе энэ хуулийн үгсийг номонд бүрэн бичиж дууссаныхаа дараа,

25 ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд хандан тушааж—

26 Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг.