Дэд Хууль 31:3-9 АБ2004

3 Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална.

4 ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ.

5 ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго.

6 Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв.

7 Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд—Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.

8 Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.

9 Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилч нар болон Израилийн бүх ахмадуудад өгөв.