1 —Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье.Газар аа, үгийг минь сонс!
2 Миний сургаал бол орох бороо,миний хэлэх үг бол унах шүүдэр,шинэ зүлгэн дээр буух борооны дусал,өвс ногоон дээр орох аадар юм.
3 Би ЭЗЭНий нэрийг тунхаглана.Сүр хүчийг бидний Бурханд өг.
4 Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс.Түүний бүх зам мөр нь шударга.Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй.Тэр бол зөвт бөгөөд шударга.
5 Тэд Түүнд мууг үйлдсэн.Тэд Түүний хүүхдүүд биш.Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.