Дэд Хууль 32:13-19 АБ2004

13 ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж,талбайн ургацыг идүүлж, хаднаас бал,цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.

14 Үхрийн сүүний ээдэм, хонины сүү,хурганы өөх, Башан үүлдрийн хуц,ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.

15 Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.Чи таргалж, бүдүүрч, гялалзан,өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.

16 Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.

17 Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,саяхан гарч ирсэн шинэ бурхад,өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.

18 Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.

19 ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ.Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.